Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл

Хөвсгөлчүүд бид Монгол Улсын аялал жуулчлалын тулгуур төвийн эзэд билээ. Тиймээс хоймор нутгийнхаа олон ястны ахуй онцлог, өв соёл, байгалийн өвөрмөц тогтоц ялгарах онцлогоор брэнд үүсгэн түүнийгээ гадаад сурталчилахын зэрэгцээ өрх айл, иргэн бүр аялал жуулчлалаас үр шимийг хүртэх оролцох, ахуй амьжиргаагаа дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл манлайлан оролцохыг эрмэлзэж байна.

Уриа үг

Соён гийгүүлэгчдийн өлгий нутаг

Бидний зорилго

Орон зай, цаг хугацаанаас үл хамаарч хүн бүр чөлөөтэй оролцох боломжийг бүрдүүлж, хөвсгөлчүүд бүгдээрээ нэгдэж хамтран ажиллах индэр байх зорилго өвөрлөн Хойморнутаг.мн сайтыг нээлээ.

Алсын хараа

Хөвсгөлчүүдийн эв нэгдэлийг хангаж, иргэдийн оролцоог тэгш бүрдүүлж, үйл ажиллагаагаа нээлттэй ил тод шилэн болгоно. Хүн төвтэй, хүний хөгжлийг дэмжсэн хамтын байгууллага байна.

image
23

Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна

“Нээлттэй Хөвсгөл 2023” арга хэмжээ

Хоёр өдөр дараалан Сүхбаатарын талбай дээр цогц арга хэмжээ үргэлжилж, иргэд Хөвсгөл нутгийн онцлогтой танилцахаас гадна урлаг соёлын үзүүлбэр үзэж Хөвсгөлийн брэнд бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой юм.

2023 оны 10-р сарын 6,7

Сүхбаатарын талбай дээр

Энэ үеэр “Хөвсгөлийн ирээдүй” нээлттэй уулзалт, “Нээлттэй ажлын байр”-ны үзэсгэлэн, “Хөвсгөлөөр аялцгаая” үзвэр, мэдээлэл, “Хөвсгөлчүүд дайлж байна” амталгаат худалдаа, “Нээлттэй Хөвсгөл-Нутгаа зорьё” сумдын танилцуулга, “Хөвсгөлийн цуурай” Хөвсгөл аймгийн зураач, урчуудын үзэсгэлэн, “Хөх сувдын орон” урлагийн тоглолт, “Хөвсгөл гоёл” үндэсний хувцасны загварын үзүүлбэр, “3X3” сагсан бөмбөгийн тэмцээн, номын үзэсгэлэн худалдаа болно.

Хөвсгөл аймгаас гаралтай дуучид, уран бүтээлчид уран бүтээлээ олон түмэндээ өргөнө. “Хөх баавгайн домог” уран бүтээлийн нэгдэл “Тайгын эгшиглэн” тоглолтоороо 6 ястны язгуур урлагийг олон нийтэд сонирхуулна.
“Хөвсгөл гоёл” хэмээх Хөвсгөлийн 6 ястны соёлыг сурталчлах загварын үзүүлбэрийг сонирхох боломжтой.
“Соён гэгээрүүлэгчдийн өлгий”- Хүндэтгэлийн тоглолт, “Хөвсгөлд тавтай морил”-Хаалтын шоу тоглолт болно.

“Хөвсгөлийн цуурай” Хөвсгөл аймгийн зураач урчуудын үзэсгэлэн Чингис хааны музей 1 давхарт нээгдэнэ.
Талбай дээр “Хөвсгөлчүүд дайлж байна” хоол хүнсний худалдаагаар Хөвсгөлийн бүтээгдэхүүнээр хийсэн хоолны амталгаат худалдаа болно.

“Нээлттэй ажлын байр”-ны үзэсгэлэнгээр Нийслэл, орон нутаг дахь төр, хувийн хэвшлийн нээлттэй ажлын байрыг танилцуулах, ажил идэвхтэй хайгчдын бүртгэх, зөвлөгөө мэдээллээр хангах, орон нутагт шаардлагатай байгаа ажлын байрны танилцуулга, шилжин суурьшиж ажиллаж, амьдрах иргэдэд үзүүлэх дэмжлэг, боломж бий болгоход чиглэнэ.

Нээлттэй Хөвсгөл 2023

Та арга хэмжээнд хүрэлцэн ирсэнээр дараах зүйлсийг үзэх боломжтой.

icon png
01

“Соён гэгээрүүлэгчдийн өлгий”

Хүндэтгэлийн тоглолт

icon png
02

“Хөвсгөлийн ирээдүй”

Нээлттэй уулзалтаар Хөвсгөл аймгийн хөгжлийн өнөөгийн байдал, хөгжлийн боломжууд, Нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны шинэчлэлийг танилцуулж, “Хөрөнгө оруулалтын сан”-ийн үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

icon png
03

“Нээлттэй ажлын байр”

Нийслэл, орон нутаг дахь төр, хувийн хэвшлийн нээлттэй ажлын байрыг танилцуулна

icon png
04

“Хөвсгөлд тавтай морил”

Хаалтын шоу тоглолт

TOP